
Ням гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Ерөнхий сайд Юлия Свириденког огцруулах санал гаргаснаа мэдэгдлээ. Энэ нь Засгийн газрын улс төрийн стратегийг шинэчилэх зорилготой, өргөн хүрээний бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг болохыг онцоллоо.
Володимир Зеленский өөрийн нийгмийн сүлжээ Х хуудсандаа:
Ерөнхий сайд Юлия Свириденкод тууштай, үр дүнтэй ажиллаж, олон жилийн турш Украин улсын төлөө зүтгэсэнд нь талархаж байна. Би түүнд манай стратегийн чухал түнштэй харилцах шинэ бөгөөд чухал чиглэлийг удирдах санал тавьсан.
гэж бичжээ.
Мөн тэрээр:
Украины парламентын гишүүдтэй хамтран Засгийн газрын холбогдох өөрчлөлтийг хэрэгжүүлнэ гэж найдаж байна.
гэж мөн мэдэгдсэн байна.
Володимир Зеленский эдгээр өөрчлөлт нь "Улс төрийн шинэчилсэн стратегийг хэрэгжүүлэхийн тулд" ийм өөрчлөлт шаардлагатай гэж тайлбарласан ч цааш дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж. Мөн хууль сахиулах байгууллагуудын удирдлагын түвшинд ч өөрчлөлт хийнэ гэдгийг дурджээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Свириденко 2025 оны долдугаар сард Ерөнхий сайдаар томилогдсон юм.
Сөрөг хүчний депутат Ерослав Зелезнякын хэлснээр Свириденко АНУ-д суух Украины Элчин сайдаар томилогдох магадлал өндөр аж.
Тэрээр Telegram хуудсандаа:
Энэ нь тэр Ерөнхий сайдын албан тушаалаасаа бууж, улмаар Засгийн газар бүхэлдээ шинэчилэгдэх болно.
хэмээн бичжээ.
Украины хууль тогтоомжийн дагуу Ерөнхий сайдын огцрох хүсэлтийг парламент батлах ёстой бөгөөд түүний дараа Засгийн газар бүхэлдээ бүрэн эрхээсээ чөлөөлөгддөг. Одоогоор шинэ Ерөнхий сайдад дараах хүмүүсийн нэр яригдаж байна.
Денис Шмихал– Эрчим хүчний сайд, өмнөх Ерөнхий сайд
Михайло Федоров – Батлан хамгаалахын сайд
Серхи Коретцки– Украины төрийн өмчит эрчим хүчний Нафтогаз компанийн захирал.









