
БНХАУ-ын автомашины Autohome сэтгүүл Монголын өвлийн -25°C хүйтэн нөхцөлд Tesla, BYD зэрэг брэндийн автомашинуудыг багтаасан нийт 67 цахилгаан автомашинд бодит ашиглалтын туршилт хийжээ. Туршилтаар дараах үзүүлэлтүүдийг үнэлсэн байна.
-Хүйтэн нөхцөл дэх бодит явалтын зай
-Цэнэглэх хурд
-Эрчим хүчний зарцуулалт
-Салоны халаалтын үр дүн
-Тоормосны үзүүлэлт
-Хурдатгал
-Бартаат замын чадвар

Туршилтын дүнгээр:

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Нэгдүгээрт XPeng P7 хамгийн сайн үзүүлэлттэй байж, зарласан явалтын зайнхаа 53.9%-ийг хадгалсан байна.
Хоёрдугаарт BYD Yangwang U7 51.8%,
Гуравдугаарт Zeekr 001 49.6%-ийн үзүүлэлттэй оржээ.
Харин Tesla Model Y зарласан явалтын зайнхаа ердөө 35%-ийг хадгалсан бөгөөд батарейн цэнэгээ 30%-иас 80% хүртэл цэнэглэхэд 35 минут зарцуулсан байна.
Цэнэглэх хурдаар Avatr 07 хамгийн сайн үзүүлэлт үзүүлж, батарейгаа 30%-иас 80% хүртэл ердөө 15 минутын дотор цэнэглэжээ.








