Үндэсний их баяр наадам өндөрлөж, амралт, аялал зугаалгын улирал дуусаж байна. Өнгөрсөн хугацаанд бэлгийн гэмт хэрэгтэн Жеффри Эпштейнтэй холбоотой, Монголын улс төрийн эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын нэр холбогдсон асуудлын талаар олон нийтэд мэдээлэл хүргэсэн.
Энэ асуудлаар Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдөр нээлттэй сонсгол зохион байгуулахаар тогтоол баталсан. Одоогоор тус тогтоолын дагуу судалгаа хийж, холбогдох баримт, мэдээллийг цуглуулах ажил үргэлжилж байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Мөн Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас бүрдсэн хамтарсан ажлын хэсэг холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа.
Иргэдийн мэдэх эрхийг хангах, асуудлыг хуульд нийцүүлэн, ил тод, бодит баримтад үндэслэн шийдвэрлэх нь чухал.
Нээлттэй сонсгол болон шалгалтын явц, үр дүнгийн талаар олон нийтэд тухай бүр мэдээлэх болно.










