
Засгийн газрын ээлжит хуралдаанаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хуультай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг танилцууллаа. Энэ хүрээнд авлигын хөрөнгийг хурааж, ард иргэдийн нийгмийн сайн сайхны төлөөх санд төвлөрүүлэх, зориулах тухай хууль тогтоомжийн анхдагч хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг танилцууллаа. Энэ хуульд 14 дагалдах хуулийн төсөл багтаж байгаа. Өөрөөр хэлбэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олсон хөрөнгийг хурааж, түүнийг хуулийн дагуу төвлөрүүлэх бөгөөд төсвийн хөрөнгө оруулалттай болон бусад сантай холихгүйгээр зөвхөн нийгмийн сайн сайхны төлөөх төсөл, хөтөлбөрт зориулах үзэл баримтлалыг тусгасан. Энэхүү хуулийн төслийг дараагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд холбогдох яам, тамгын газар, шүүх эрх мэдлийн байгууллагуудаас санал авахаар хүргүүлж байна” гэсэн юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Авилга, албан тушаалын хэрэгтэй холбоотой хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудаас энэ хууль нь юугаараа илүү давуу талтай вэ гэдгийг тайлбарласан юм. Тэрбээр “Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиудад хууль бус хөрөнгийг илрүүлэх, хураах, хуулийн дагуу хариуцлага тооцох тухай зохицуулалтууд бий. Зарим тохиолдолд албадлагын арга хэмжээ буюу шүүх, хуулийн байгууллагаас ял авсан хэр нь завшсан хөрөнгө нь ард нь үлддэг тохиолдлууд их гарч байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 80 гаруй тэрбум төгрөгний авилга, ашиг сонирхлын хэрэгтэй холбоотой хэрэг тогтоогдож, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрүүд тодорхойлогдсон хэр нь улсын санд 400 гаруй сая төгрөг төвлөрсөн байна. Тэгвэл дээрх шүүхээр шийдвэрлэгдэж гэм буруутай нь эцэслэгдэн тогтоосон хэр нь хөрөнгө мөнгө нь үлдсэн хэргийг дахин шүүхээр оруулж, тогтоож улсын орлого болгох юм. Үүгээрээ энэ хууль нь дээрх хуулиудаас ялгаатай” гэлээ.
Мөн энэ хууль бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш. Нийтийн албан тушаалтантай холбоотой хууль гэдгийг энэ үеэр онцлов.
Харин авсан авилгын хөрөнгө, мөнгө нь хууль ёсны буюу эх үүсвэр нь тодорхой хөрөнгөтэй нь холилдсон тохиолдолд ялгаж, салгах ажил хийгдэнэ. Гэм буруутайг шүүх эцэслэн тогтооно. Шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй үед хэнийг ч гэм буруутайд тооцохгүй. Гэхдээ хууль хяналтын байгууллага үүнд хяналт тавьж ажиллана. Шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоосон үед хууль хэрэгжинэ гэдгийг онцлон санууллаа.








