
УИХ-ын хаврын чуулган өнгөрөгч 3-ны өдөр завсарлав. Өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийснээс хойш чухал хуулийн төслүүдээ хэлэлцэхгүй завсарлага, элдэв шалтагаар хугацаа алдаж иргэдийн шүүмжлэлд өртсөн юм. Гэсэн хэдий ч чуулган завсарлахаас өмнө хуулийг “МАШИН”-длаа. Энэ дундаа иргэд болоод УИХ-ын гишүүдийг талцуулах “Тамхи”-ны хууль ирэх намрын чуулган хүртэл хойшилсон юм. Хууль “Машин”-дах процесс дунд сэмхэн гэлтэй 13 томилгоог хийгээд амжив.
Учир нь хэд хэдэн томилгоон дунд хуулийн гол салбар болох Үндсэн хуулийн цэцийн гишүүнд алдарт Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарын нэр зүтгэсээр гишүүн болов.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Мөн УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид өрсөлдөгчгүй тодрох нь тэр. Угсаа залгамжлагч ханхүү аятай аав, ээжийнх нь аль нэг нь төрд томоохон албан тушаал хашиж байсан хүмүүсийн үр хүүхэд нь өндөр албан тушаалд томилогдох нь ямар нэгэн “лоби” орсон гэх хардлагыг зүй ёсоор төрүүлж байгаа юм.
Ингээд УИХ сүүлийн 2 долоо хоногт 13 томилгоо
Үндсэн хуулийн цэц- Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат
Сонгуулийн ерөнхий хороо- Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг, Н.Мягмар, Ц.Уртнасан
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл- Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай
Монголбанк- Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар









