
Улсын Их Хурал, түүний Тамгын газар, КОЙКА, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төслийн шинэ үе шатыг эхлүүлж, КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай хамт хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа.
Өмнөх шатанд энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн орчин боловсронгуй болж, жендэрийн мэдрэмжтэй шийдвэр гаргах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр бодитой алхмууд хийгдсэн.
Өнөөдөр эхэлж буй шинэ төсөл нь өмнөх төслийн үр дүнг улам бататгахыг зорьж байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Төслийн хүрээнд парламент болон нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог дэмжих, хүүхэд, залуучуудад парламентын боловсрол түгээн дэлгэрүүлэх, төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зэрэг олон ажил хэрэгжинэ.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын дэмжлэгтэйгээр хэрэгжих энэхүү төсөл нь төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, илүү хүртээмжтэй, хариуцлагатай шийдвэр гаргах тогтолцоог төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Парламентын ардчилал нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоо, төлөөллийг хангаж байж илүү үр дүнд хүрнэ. Иймээс энэхүү төсөл нь илүү нээлттэй, хүртээмжтэй, иргэн төвтэй шийдвэр гаргах тогтолцоог дэмжих маш чухал санаачилга, бодитой хөрөнгө оруулалт юм.











