Германы хэт барууны үзэлтэн, трансжендэр болсон идэвхтнийг эрэгтэйчүүдийн хорих ангид шилжүүлжээ. 2024 онд хуулийн дагуу хүйсээ эмэгтэй болгон өөрчилсөн Германы хэт барууны үзэлтэн, (неонацист) идэвхтэн Марла-Свеня Либихийг Чех улсаас Германд шилжүүлэн өгсний дараа эрэгтэйчүүдийн хорих ангид хорих болсон талаар албаныхан пүрэв гарагт мэдэгдлээ.
Либих 7-р сарын 15-нд Германд баривчлагдан ирснээр эхлээд Саксони мужийн Хемниц хот дахь эмэгтэйчүүдийн хорих ангид хүргэгдсэн байна. Гэвч тухайн өдөртөө дахин шийдвэр гаргаж, эрэгтэйчүүдийн хорих ангид шилжүүллээ гэж Саксони мужийн Хууль Зүйн Яам мэдээлсэн юм.

Тус яамны мэдээлснээр, энэхүү шийдвэрийг шоронгийн удирдлага болон холбогдох мэргэжилтнүүд хамтран гаргасан бөгөөд Саксони мужийн Хууль Зүйн Сайд уг шийдвэрт оролцоогүй аж.
Саксони мужийн Хууль зүйн сайд Констанце Гайерт:
Шоронгийн удирдлага нөхцөл байдлыг маш хурдан зөвөөр үнэлж, ямар нэгэн жүжиглэл, улс төрийн маргаанд авталгүй асуудлыг шийдвэрлэсэн нь сайн хэрэг.
гэж мэдэгджээ.
Марла-Свеня Либихийн хүйсээ хууль ёсоор өөрчилсөн явдал нь Германд хоригдлыг ямар хорих ангид байрлуулах асуудлаар өргөн маргаан үүсгэсэн.
Либих нь өмнө нь Свен Либих нэртэй байсан бөгөөд 2023 онд хууль ёсоор эрэгтэй байх үедээ:
-Үндэстэн, бүлэг хүмүүсийг үзэн ядалтад турхирсан, (Манай улсад энэ зүйл заалтаар буруутгагдах хүн УИХ гишүүнээсээ эхлээд олон болсон.)

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
-Доромжилсон,
-Хууль бусаар бусдын өмчид нэвтэрсэн,
-Гүтгэсэн зэрэг хэрэгт буруутгагдан 18 сарын хорих ял сонссон юм.
Германд "Өөрийгөө тодорхойлох тухай хууль" (Self-Determination Act) 2024 оны 11-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр иргэд хууль ёсны баримт бичиг дээрх хүйсээ өөрчлөх боломжтой болсон. Үүний дараа Либих хууль ёсоор өөрийгөө эмэгтэй хэмээн бүртгүүлжээ.
Саксони мужийн дүрмийн дагуу энэ нь түүнийг эмэгтэйчүүдийн хорих ангид шилжүүлэх үндэслэл болсон байна.
Гэвч энэ шийдвэрийг олон нийт болон улс төрийн хүрээнд шүүмжилж, зарим нь уг хуулийг ял эдлэх нөхцөлөө өөрчлөх зорилгоор ашигласан байж болзошгүй гэж үзэн, хуульд цоорхой байгааг анхааруулжээ.
Либих 2025 оны наймдугаар сард эмэгтэйчүүдийн хорих ангид очиж ял эдлэх ёстой байсан ч очилгүй оргон зайлсан байна.
Улмаар Чех улсын цагдаа нар түүнийг 2026 онд Германы хил орчмын нэгэн хотод баривчилжээ.
Либих 2026 оны тавдугаар сард Чех улсад болсон шилжүүлэн өгөх шүүх хурлын үеэр:
Намайг Германд буцаавал эрэгтэйчүүдийн хорих ангид хорих вий гэж айж байна.
хэмээн мэдүүлж байсан юм.
Эцэст нь түүнийг Германд шилжүүлэн өгсөн бөгөөд эхлээд эмэгтэйчүүдийн хорих ангид хүргэсэн ч удалгүй мэргэжилтнүүдийн үнэлгээнд үндэслэн эрэгтэйчүүдийн хорих ангид шилжүүлэх шийдвэр гаргасан байна.









