Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагийн орой ард түмэндээ хандан мэдэгдэл хийнэ гэсэн мэдээлэл тархлаа. Гэхдээ тэрээр хэлэх үгнийхээ агуулгыг урьдчилан зарлаагүй байна.
Трамп өөрийн нийгмийн сүлжээндээ:
"Ерөнхийлөгч Трамп пүрэв гарагийн орой Зүүн эргийн цагаар 21:00 цагт (Баасан гарагийн өглөө Улаанбаатарын цагаар 09:00 цаг) ард түмэндээ хандан мэдэгдэл хийнэ. Анхаарал тавьсанд баярлалаа!" гэж бичжээ.

Тэрээр ямар асуудлаар мэдэгдэл хийхээ тодорхой бичээгүй бөгөөд Цагаан ордон ч энэ талаар тайлбар өгөх хүсэлтэд шууд хариу өгөөгүй байна.
Энэхүү мэдэгдэл нь Трамп хэдхэн цагийн өмнө АНУ Иранд тавьсан тэнгисийн цэргийн бүслэлтээ дахин чангатгах болсон, мөн Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх усан онгоцнуудаас 20 хувийн хураамж авна гэж зарласны дараа гарчээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 1-нд улс орон даяар телевизээр ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн юм. Тухайн үед АНУ, Израилийн цэргийн ажиллагаа эхэлснээс хойш нэг сар гарангийн хугацаа өнгөрсөн байсан. Тэрээр мэдэгдэлдээ Ираны эсрэг дайныг олон нийтэд анх удаа дэлгэрэнгүй тайлбарлаж, зөвтгөх байр сууриа илэрхийлсэн байдаг.
Мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Дональд Трамп мөргөлдөөнийг зөвтгөх үндэслэлээ танилцуулсан бөгөөд уг дайн дэлхийн газрын тосны үнийг огцом өсгөж, өөрийнх нь олон нийтийн дэмжлэгийг бууруулсныг нууж хаалгүйгээр шударгаар мэдэгдэж байсан юм.









