
Гаалийн байгууллага 2026 оны эхний хагас жилийн байдлаар 2047 зөрчил илрүүлж, хянан шалгажээ.
Үүний 47.1 хувь нь татвараас зайлсхийх, 23.5 хувь нь тарифын бус хязгаарлалттай буюу хориглосон, хязгаарласан барааг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил байсан байна.
Энэ үзүүлэлт нь 2025 оны мөн үетэй харьцуулахад зөрчил илрүүлэлт 17.1 хувиар өссөн үзүүлэлт.
Нийт илэрсэн зөрчлийн 52 нь эрүүгийн шинжтэй, хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Мөн оны эхний хагасын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 12 зөрчлийг хууль, хяналтын байгууллагатай хамтран илрүүлж, харьяаллын дагуу шилжүүлжээ. Түүнчлэн олон улсын боомтуудаар алт хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэд хэдэн үйлдлийг гаалийн байгууллага илрүүлсэн байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Тухайлбал, 1.6 кг алт, мөн Бүгд Найрамдах Турк Улсаас ирсэн зорчигч биедээ нууж авч явсан 12.2 кг алтан эдлэлийг рентген хяналтын шалгалтаар илрүүлжээ.
Гаалийн байгууллагын мэдээлснээр, хориглосон, хязгаарласан болон тусгай зөвшөөрөл шаарддаг барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх оролдлого нэмэгдэж байна. Тухайлбал, чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрийн үед хэрэглэдэг инсулин тариаг зорчигчид их хэмжээгээр авч орж ирж, арилжааны зориулалтаар худалдаалах зорилготой зөрчил цөөнгүй илэрч байгаа аж. Гаалийн байгууллагаас иргэдэд эм, эмнэлгийн зориулалттай бүтээгдэхүүнийг гар дээрээс болон цахим орчноос баталгаагүй эх үүсвэрээр худалдан авахгүй байхыг анхаарууллаа.









