
Нийслэл хотод нөөцийн махны жижиглэн худалдааг маргаашнаас эхлэн зогсоож, есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Тодруулбал, маргаашаас эхлэн хүнсний дэлгүүрүүдээр дамжуулан нөөцийн мах худалдаалахгүй бөгөөд иргэд өргөтгөсөн худалдааны цэгүүдээс худалдан авах боломжтой болох юм. Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг хүртэл өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Тус худалдаагаар хонины махыг нэг килограммыг нь 13 мянган төгрөгөөр тооцож гулуузаар худалдаалах бол савласан үхрийн махыг нэг килограммыг нь 15 мянган төгрөгөөр борлуулах аж.
Хотын захиргаанаас өргөтгөсөн худалдааны цэгүүдийн байршлыг дүүрэг тус бүрээр олон нийтэд мэдээлэх юм байна.










