
Онцолбол, “Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” ОНӨААТҮГ байгуулах, тогтоолын төсөл, мөн төрийн дээд шагналд тодорхойлж, уламжлах тухай тогтоолын төсөл, Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай болон тээврийн хэрэгслийн зогсоолын байршил батлах тухай тогтоолын төслүүд батлагдсан юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Тээврийн хэрэгслийн зогсоолын байршлуудын тухайд дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр барилга байгууламж баригдаагүй байршил бүхий газруудыг товлож, давхар зогсоол барих тухай тогтоолын төсөлд тусгаад байгаа юм. Тухайлбал, Баянгол дүүргийн 15-р хороо буюу Билэг их дэлгүүрийн арын хоосон талбайд давхар зогсоол байгуулах асуудлыг төлөөлөгчид хөндөв.
Ийнхүү Нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан гурван өдөр үргэлжилсний эцэст нийслэлийн иргэдийн эрх ашиг, хэрэгцээ хангагдах олон ажлууд шийдэгдэж, тогтоолын төслүүд батлагдсан амжилттай болж өнгөрлөө.









