Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгуулсан барилга байгууламжийн гамшигт тэсвэртэй байдлыг хангах, объектын гал түймрийн эрсдэлийг бууруулах санал боловсруулах ажлын хэсгийн хурал Барилгын хөгжлийн төвд боллоо.

Ажлын хэсгийг НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр ахлан ажиллаж байна. Хуралд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Д.Баян-Эрдэнэ, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатар, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Оюунбат, Барилгын хөгжлийн газрын Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг, НИТХ-ын Эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсийн дарга М.Чанцалням, ГЕГ-ын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн газрын улсын байцаагч, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн,Нийслэлийн хяналт шалгалтын газрын мэргэжилтэн зэрэг холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнууд оролцлоо.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Мөн хувийн хэвшлээс Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Цэрмаа, Хөөсөнцөр үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Анударь зэрэг барилгын салбарын төлөөллүүд оролцлоо...
#Үргэлжлэлийг👇









