
Үндэсний их баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос наадмын нээлтийн өмнөтгөл тоглолтыг жуулчдад үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэр гаргажээ.
Энэ талаар Шадар сайд Н.Номтойбаяр цахим хуудсандаа, "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12,500 суудал баяр наадмаа үзэх гэсэн иргэд, жуулчид, зочид төлөөлөгчдөд маш хүртээмжгүй байгаа учраас байгаа бүхий л боломжоо дайчлан хүн бүрд наадмын тоглолтыг хүртээмжтэй үзүүлэхийн тулд Баяр наадам зохион байгуулах комиссоос ажиллаж байна. Өнөөдөр буюу долоодугаар сарын 7-нд наадмын нээлтийн өмнөтгөл тоглолтыг жуулчдад үнэ төлбөргүй үзүүлнэ" гэлээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Мөн арга хэмжээний үеэр 21 аймгийн төв талбай болон Сүхбаатарын талбайд наадмын нээлт, хаалтыг шууд дамжуулан үзүүлж, гадаадад байгаа Монголчууддаа зориулж Youtube сувгаар наадмын гол арга хэмжээнүүдийг шууд дамжуулах юм байна.
Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийгээ баяр наадмын нээлтийн арга хэмжээ үзүүлэхийн тулд Төв цэнгэлдэх, Сүхбаатарын талбайд тусгайлан хэсэг засахаар бэлтгэл ажлыг хангаж байгааг мэдээллээ.
Д.Өөдөө









