Лхагва гарагт Израилийн тагнуулын “Моссад” байгууллагын дарга Дэвид Барнеа видео мэдэгдэлдээ "Ираны эсрэг явуулсан ажиллагаанд оролцсон агентуудаа сайшаан магтаж, дэмжлэг үзүүлсэн АНУ-ын Тагнуулын төв газар (CIA)"-д талархал илэрхийлжээ.

Дэвид Барнеа:
“Бид Иранд анхаарлаа хандуулсаар байна. Бид одоо хүртэл тэнд байсан шигээ цаашид ч байх болно” гэж агентууддаа хандан хэлсэн байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Мөн Барнеа уг ажиллагаанд АНУ-ын Тагнуулын төв газрын гүйцэтгэсэн үүргийг онцолж, тэднийг “Бидний гол түнш” хэмээн нэрлээд, бид хамтдаа энэхүү ажиллагаа амжилттай болгосон гэжээ.
Тэрбээр:
“Бидний гол түнш болох Тагнуулын төв газарт хамтын ажиллагааны төлөө чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн Барнеа мэдэгдэлдээ дурдсан байна.









