Америкийн цэргүүд Ираны дронуудыг устгаж буйг харуулсан бичлэгээ нийтэллээ. АНУ-ын Төв командлал (CENTCOM) Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн зургаа дахь долоо хоногтоо орж байх үед энэхүү бичлэгийг нийтэд ил болгосон байна.
Тус бичлэгт дрон агаарт дэлбэрч, гал авалзан шатсаны дараа үлдэгдэл нь газар руу унаж байгаа нь харагджээ.
CENTCOM мэдээлэлдээ АНУ-ын хүчин Ираны ашиглаж буй, “Америкчуудыг заналхийлж, хөрш орнуудынхаа энгийн иргэдийг ялгалгүй онилдог” дронуудыг онилон устгаж байгаа гэсэн байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Энэхүү бичлэг нь Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд тавьсан хэлэлцээрийн эцсийн хугацаа болох 4 сарын 6-н ойртож буй үед ил болж байгаа юм. Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцээрт хүрэхгүй бол АНУ арми Ираны эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт өгч болзошгүйг анхааруулсаар байгаа. Маргааш өглөө Улаанбаатарын цагаар 10:00 цагт хэлэлцээрийн хугацаа дуусна.









