Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар Хуримтлалын сангийн мөнгийг ипотекийн зээлд ашиглах боломжтой болсон. Ингэхээр ипотекийн зээлийг холбогдох яамдтай ярилцаж Засгийн газрын Үндэсний орон сууцжуулах хөтөлбөр рүү шилжүүлэх гэж байна. Энэ хүрээнд эх үүсвэрүүдээ хэрхэн нэмэх талаар ярилцсан. Нийт ипотекийн зээлд олгогдох дүнгийн 50 хувь нь Хуримтлалын сангийн эх үүсвэр болно гэсэн үг. Үүгээр орон нутагт зээл олгоод, Монголбанкны эх үүсвэрээр нийслэлд зээл олгох гэх мэтчилэн шинэ шийдлүүд яригдаж байна. Аль болох "Хөдөөгийн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутагт илүү их орон сууц баривал хотод түгжрэл буурах боломжтой гэж харан бодлогоо хэрэгжүүлж байна" гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.









