БНХАУ-ын тусгай бүс Хонконгийн аюлгүй байдлын хууль, журмын хүрээнд АНУ-ын гаргасан сэрэмжлүүлэгтэй холбоотойгоор Хятадын тал эсэргүүцлээ илэрхийлснийг тус улсын Гадаад Хэргийн Яам мэдэгдлээ.

Бямба гарагийн орой гаргасан мэдэгдэлд дурдсанаар, БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны Хонконг дахь төлөөлөгчийн газрын комиссар Цүй Жяньчүнь 3-р сарын 27-нд АНУ-ын Ерөнхий консул Жули Ийдэйхийг дуудан уулзжээ. Уулзалтын үеэр Хятадын тал “АНУ-ын гаргасан сэрэмжлүүлэг"-т ихээхэн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, эрс эсэргүүцэж байна хэмээн мэдэгдээд, Вашингтоныг Хонконгийн хэрэгт болон түүн дотроо БНХАУ-ын дотоод асуудалд “Ямар нэг хэлбэрээр хошуу дүрэхгүй байх”-ыг шаардсан байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
БНХАУ-ын тусгай бүс Хонконг энэ сард үндэсний аюулгүй байдлын хууль, журмаа шинэчилсэн юм.
Хууль, журамд гарсан өөрчлөлтөөр:
Үндэсний аюулгүй байдлын хэрэгт холбогдсон тохиолдолд
Гар утас, компьютер зэрэг электрон төхөөрөмжийг шалгах үед
Нууц үг болон шифр тайлах мэдээлэл өгөхөөс татгалзах нь гэмт хэрэгт тооцогдох болсон аж.
Энэхүү өөрчлөлтийн дараа Хонконг дахь АНУ-ын Консулын газар 3-р сарын 26-нд аюулгүй байдлын анхааруулга гаргажээ.
Тус анхааруулгад:
АНУ-ын иргэд шинэ журмын дагуу баривчлагдах эсвэл саатуулагдах тохиолдолд Консулын газартай яаралтай холбоо барихыг зөвлөсөн байна.
АНУ-ын Консулын газрын төлөөлөгч:
Бид дипломат харилцааны нарийн ширийнийг хэлэлцдэггүй
хэмээн хэвлэлд тайлбар өгсөн байна









