Бичил мэдээ
Шинэ мэдээ
Их уншигдсан
2026-06-30 22:00

ОХУ, Украины дайны улмаас Москва болон ойролцоох хотуудад шатахуун, түлшний хомсдол үүссэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа. Тэгвэл манай улсын хувьд ОХУ-аас шатахууны хараат учир манай улс ч шатахууны хомсдолд орж болзошгүй юм.
Энэ тал дээр ЭБАҮ-н сайд Г.Дамдинням цахим хуудсаараа тайлбар хийсэн байна. Тэрээр, "Уг нь нөхцөл байдал хүнд байгаа. Өнөөдрийг хүртэл ямар ч байсан зохицуулаад явж байна. Одоогоор сандрах нөхцөл байдал үүсээгүй байна. ОХУ-н дотоодын нөхцөл илүү хүндэрвэл бидэнд ч нөлөөлнө гэж хэлсэн" гэлээ. Ямартай ч ойрын өдрүүдэд шатахуун, түлш тасалдахгүй гэдгийг салбарын сайд нь мэдэгдлээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.









