
Өчигдөрөөс эхэлж орсон борооноор Гандангийн зүүн талын үерийн хамгаалалтын далан усанд автсан байна.
Хотын дарга тухайн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж хэд хэдэн үүрэг даалгаварыг өглөө.
Тэрээр "Гандан, Өргөө кинотеатрын уулзвар, 25 дугаар эмийн сан, Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль, Дарь-Эх, Тэмээтэй хөшөөний уулзвар, Нарны гүүрний хойно, Сонгинохайрхан дүүргийн усанд автсан хэсгүүдийг мото помпоор яаралтай соруулж, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг уртасгасан цагаар УБЗАА гүйцэтгэнэ. Явган хүний зам дээр ч ус тогтсон байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Өнөөдөр Нийслэлийн Онцгой Комиссыг хуралдуулж ус тогтсон бүх байршлын усыг яаралтай соруулах, ариутгал, цэвэрлэгээг хийх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэнэ" гэлээ.
Улаанбаатар хотод ус соруулах мото помп 80 гаруй ширхэг байдаг.
Мөн борооны ус зайлуулах шугам, үерийн далан, сувгийг тогтмол цэвэрлэж байгаа гэж холбогдох байгууллагаас мэдээлдэг ч түр зуурын борооноор Нийслэлийнхнийг сандаргаад авлаа.
Д.Өөдөө









