Бичил мэдээ
Шинэ мэдээ
Их уншигдсан
2026-06-30 22:00
Европын Холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний 18 дахь багцыг батлахад тун ойрхон байгаа талаар тус холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас мэдэгдлээ.


🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
“Бид 18 дахь хориг арга хэмжээний багцын талаар улс төрийн тохиролцоонд хүрэх гэж байна. Бид уг багцыг батлахад их ойртсон. Өнөөдөр тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна” хэмээн Каллас өнөөдөр Брюссель хотод болсон Европын Холбооны 27 улсын гадаад хэргийн сайд нарын уулзалтын өмнө хэллээ.
Энэхүү шинэ хориг арга хэмжээ нь Украинтай эхэлсэн дайнаас хойш ОХУ-д тавьсан Европын Холбоонны өргөн хүрээтэй хоригуудыг улам нэмэгдүүлэх юм.









