АНУ Канад болон Мексик улсуудад 2025 оны 2-р сарын 1-ээс эхлэн гаалийн татвар ногдуулах төлөвтэй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ажлаа авсан даруйдаа Канад Мексикт гаалийн татвар ногдуулна гэж мэдэгдэж байсан ч түр хойшлуулжээ.
Дональд Трамп Канад, Мексикийн гаалийн татварыг хоёрдугаар сарын 1-ээс хэрэгжүүлж магадгүй гэж мэдэгдсэн бөгөөд Канад, Мексик, Хятад зэрэг улстай хийдэг худалдааны тэнцвэргүй харилцааг шалгахыг холбогдох албаныханд тушаажээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексикт импортын татварыг 25%, бусад улсын импортын татварыг 10%, Хятадын татварыг 60%-р тогтооно гэсэн байна.
Дональд Трамп тангарагаа өргөх үеэрээ “АНУ иргэдээ баяжуулахын тулд бусад орнуудын импортын бараанд татвар ногдуулна" гэж мэдэгдсэн юм.









