
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ахлах зөвлөхөөр ажиллахаар боллоо. Тэрээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшээгүй үлдсэн юм. Харин одоо УИХ-ын даргад зөвлөхөөр тохирчээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн багаа дандаа туршлагатай хуульчдаар бүрдүүлж буйн нэг жишээ нь энэ томилгоо болж байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил хууль мэргэжилтэй, УИХ-д гурван удаа сонгогдож, Хууль зүй дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан билээ. Түүний хувьд өнгөрсөн парламентад Цэцийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан өргөн барьсан ч батлуулж чадаагүй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан байдаг.









