
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, хүүхдийн хөгжлийн ордны чиг үүрэг, хөгжлийн үйлчилгээний хүртээмж, үйл ажиллагааны төлөвлөлт, үр дүн, бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцэж, “Хүүхдийн ордон 2”-ын засвар шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид аливаа харамсалтай үйл явдал болсны дараа арга хэмжээ авах бус урьдчилан сэргийлж, өөрсдийн хариуцаж байгаа хүрээлэн буй орчныг хүүхдэд ээлтэй, аюулгүй болгох чиглэлээр ажиллах нь хамгийн чухал юм. Үүнд иргэний нийгмийн болон ТББ-уудын оролцоо маш их. Улаанбаатар хотын зүгээс хүүхдэд эрсдэлтэй байж болох нөхцөл байдлын мэдээлэл, саналыг хүлээн авахаар платформыг ажиллуулж, иргэдээс ирсэн саналын дагуу НЗДТГ, ЗАА, дүүргүүдтэй хамтран засаж байна. Энэ бол нэг аян зохион байгуулаад л дуусах ажил биш. Үүнд үргэлж анхаарч, хүүхдийн аюулгүй байдал талаас нь бүх зүйлийг харж байх ёстой. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний шийдвэр гарч, өмнө нь НЗДТГ байсан байрыг “Хүүхдийн ордон 2” болгохоор шийдвэрлэсэн. Энэхүү ажлын бэлтгэл 60 хувьтай үргэлжилж байна. 1958 онд баригдсан, 1800 гаруй ам метр талбайтай энэхүү барилга хүүхдийн хөгжлийн төв болж байгаа учир аюулгүй байдалд нь м

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр

байгуулах бөгөөд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж хувийн ААН-үүдэд урилга илгээсэн. Тус төсөлд зарим ААН-үүд саналаа ирүүлээд байна. 2028 он гэхэд хүүхэд хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг өөрчилсөн. Хүний эрхийн мэдрэмжтэй байхгүй бол хүүхдүүдийг "тусгай" гэдэг нэрээр шошголж байна. Ингэснээр хүүхдүүд өөрсдийгөө бусдаас өөр гэж үзэж тусгаарлах, ангийнх нь хүүхдүүд тусгай цогцолборын хүүхэд гэж ялгаварлан гадуурхах нөхцөл үүсдэг. Нэрэнд анхаараад зогсохгүй дотоод үйл ажиллагаанд ч анхаарч, хүүхдүүд гэртээ байгаа мэт орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэв.









