Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх 4.4 км авто замын хучилтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан ажиллалаа. Авто замын гүйцэтгэгчээр “Наранбулаг хан” ХХК ажиллаж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэхүү замыг 1980 онд ашиглалтад оруулсан бөгөөд энэ цагаас хойш засаж, шинэчлээгүй. Тус замыг гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зам, ус зайлуулах хоолойтой иж бүрэн болгон засаж наадмаас өмнө хөдөлгөөнийг нээсэн. Мөн энэхүү замаас залгаад Бэлхийн 4.2 км замын хөдөлгөөнийг наадмын өмнө нээсэн юм. Ингээд Бэлх, Сэлхийн оршин суугчид есөн км орчим шинэ замтай болоод байна. Зуслангийн замаар зорчихдоо хурдаа тохируулаагүйгээс болж осол аваар гардаг. Иймээс хурдаа тохируулахыг жолооч нараас хүсье. Бид зарим газарт хурд сааруулагч хийсэн. Түүнчлэн гэрлийн шон явган хүний зам дээр байрласан байсныг зайлуулж, явган хүний замын хажууд гаргасан. Үүнд цаг хугацаа орсон. Цаашид явган хүний замыг үнэтэй гант

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

“Наранбулаг хан” ХХК-ийн ахлах инженер Б.Баатархүү “Замын нийт ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Гэрэлтүүлэг шийдэгдсэн. Дугуйн зам 1.2 км дутуу байгааг гүйцээж байна. Хөвөөний ажил мөн үргэлжилж буй. Одоо тэмдэг тэмдэглэгээг хийж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болно” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС









