БНХАУ Европын Холбоог Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх "Хууль бус" шийдвэрийг дэмжихээ зогсоохыг уриалж, цаашид дэмжих аваас хоёр талын харилцаанд сөргөөр нөлөөлнө гэж анхааруулав.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам мягмар гарагт Европын орнуудыг Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар хэлсэн үг, хийж буй үйлдэлдээ болгоомжтой хандаж, Хятадын үзэж буйгаар "Хууль бус шийдвэр"-ийг дэмжихээ зогсоохыг уриалсан байна. Ингэснээр БНХАУ, Европын орнуудын харилцаа болон хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлнэ гэж мэдэгдлээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурлын үеэр:
Европ бол Өмнөд Хятадын тэнгисийн маргааны тал биш. Тиймээс Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын хууль ёсны нутаг дэвсгэрийн бүрэн эрх, далайн эрх ашигт тайлбар хийх ямар ч эрхгүй.
гэж мэдэгдэв.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Энэхүү мэдэгдэл нь өнгөрсөн ням гарагт Европын зарим орон оролцсон хамтарсан мэдэгдэл гарсны дараа хийгдэж байна. Тус хамтарсан мэдэгдэлд:
Хятадын Өмнөд Хятадын тэнгист гаргаж буй өргөн хүрээтэй далайн нутаг дэвсгэрийн нэхэмжлэл нь олон улсын эрх зүйн үндэслэлгүй гэж дурдсан юм.
Үүний дараа Европын Холбоо мөн энэ асуудлаар холбогдох мэдэгдэл гаргасан.
Линь Жяний хэлснээр, БНХАУ уг мэдэгдэлтэй холбоотойгоор:
Бээжин дэх холбогдох орнуудын Элчин сайдын яамдын төлөөлөгчдийг, мөн Европын Холбооны Хятад дахь төлөөлөгчийн газрын албаныхныг Гадаад хэргийн яамандаа дуудаж, албан ёсоор хатуу эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсэгт бүрэн эрхтэй гэж үздэг бол олон улсын шүүхийн 2016 оны шийдвэр болон Европын орнуудын байр суурь нь эдгээр хэсэгт бүрэн эрхтэй гэх нь олон улсын эрх зүйн үндэслэлгүй гэж үзсээр байгаа юм.









