ҮХЦ маань 7 хоногт багтаан маргаан үүсгээд, материал цуглуулаад, шалгах ажиллагаа явуулаад, хуралдаанаа хийгээд шийдвэрээ гаргахыг улсаараа харлаа. Энэ талаар зөв, буруу гэх мэт дүгнэлт хийх гэсэнгүй ээ.


🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Харин 11 иргэн гаргасан Улсын дээд шүүхийн хууль тайлбарласан тогтоол Үндсэн хууль зөрчсөн мэдээллийг хүлээн аваад 2022 оны 9 сарын 27-ны өдөр маргаан үүсгэж, их суудлаар хэлэлцэх болсон ч өдий болтол хуралдаанаа хийдэггүй ээ. Уг нь 30 хоногт багтаан шийдэх ёстой юм. Бид 3 жил шаардлаа, 3 жил хүлээлээ. Нохой хуцаж байгаа чинээ ч тоож байгаа юм алга. Үүнээс болоод хэдэн мянган иргэний эрх зөрчигдсөөр, зарим нь шоронд суусаар л байна.
Ямрыг нь 7 хоногт шийдээд, ямрыг нь шалтгаангүйгээр 3 жил хүлээлгээд байна вэ? Цаашид хэр их хүлээлгэх вэ?









