"Өнөөдөр Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Бээжин хотод уулзаж, хэлэлцээ хийлээ" гэж Беларусийн Ерөнхийлөгчийн албан ёсны Telegram сувгаар мэдээллээ.
Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Беларусийн харилцаа "Түүхэн дээд түвшиндээ хүрсэн" хэмээн онцолсныг телеграмд онцлон иш татжээ.

Үүний хариуд Лукашенко:
Яг энэ талаар бид өмнө нь ярилцаж байсан. Бидний мөрөөдөж байсан зүйл тодорхой хэмжээнд биелж байна гэж хэлж болно.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
гэж мэдэгдсэн байна.
Лукашенкогийн энэ удаагийн БНХАУ-д хийсэн айлчлал нь өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээ хийсний дараахан болж байгаа юм.
Мөн Беларусь, Украины хоорондын хурцадмал байдал нэмэгдэж буй үед энэхүү уулзалт болж байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өмнө нь Путин Лукашенког ОХУ-ын Украинд явуулж буй дайнд үзүүлэх дэмжлэгээ улам нэмэгдүүлэхийг шахаж байна гэж үзэж байгаагаа мэдэгдэж байсан юм.









