Бичил мэдээ
Шинэ мэдээ
Их уншигдсан
2026-06-30 22:00

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
БНХАУ-ын "Yutong Bus" компанийн угсраа загвартай автобуснуудыг өчигдрөөс М:1 Таван шар-Офицеруудын ордон чиглэлд үйлчилгээнд явуулж эхлээд байна. Угсраа автобус нь 45 хүний суудалтай, нийт 130 хүн нэг зэрэг тээвэрлэх багтаамжтай бөгөөд Евро-5 стандарттай, автобусны урт нь 18.7метр, нэмэлт халаагууруудтай, бусад техникийн үзүүлэлтүүд богино загварынхтай ижил. Уг автобуснаас 31 ширхгийг авахаас 20-ийг Улаанбаатар хотод авчирсан бол үлдсэн нь Хятадын хилээр орж ирсэн байна. БНХАУ-ын "Yutong Bus" компаниас 31 ширхэг угсраа загварын автобусыг 20 гаруй тэрбумаар төгрөгөөр худалдаж авчээ.











