Бичил мэдээ
Шинэ мэдээ
Их уншигдсан
2026-06-30 22:00
Тээврийн хэрэгсэл гаалийн бүсэд орж ирснээс хойших хяналт шалгалт болон гаалийн бүсээс гарах хүсэлтийг тус бүр 1 цагт багтаан шийдвэрлэж, барааны бүрдүүлэлтээ 72 цагийн өмнө цахимаар хүргүүлж цаг хэмнэх боломжтой
Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үед гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчийн хийдэг давхардсан зөвшөөрөх үйлдэлтэй тогтолцоог арилгасан.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Тээвэрлэгч, мэдүүлэгчээс гаалийн байгууллагад бичиг баримтыг цахимаар ирүүлэх, гаалийн байгууллага цахимаар хүлээн авч хянах тогтолцоог бүрдүүлж, цаасгүй бүрдүүлэлтийн суурийг бий болгов.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар















