
Дуудлага худалдаа зохион байгуулагч Оливер Баркер "Sotheby's" -ийн шинэ төв байр болох "Брюэр" барилгын индэр дээр гарч, Sotheby's-ийн Нью-Йоркийн дуудлага худалдааг эхлүүллээ.

Оливер Баркер дуудлагаа алдарт Марк Роткогийн гайхамшигт “Бор болон Харууд Улаанууд” бүтээлийг дуудсанаар эхлүүлсэн байна. Өнгөрсөн шөнө Sotheby's Нью-Йорк дахь салбартаа Роберт Мнучиний "Зүрх сэтгэлийн Цуглуулга” болон тансаг зэрэглэлийн CELINE брэндтэй хамтран “The Now & Contemporary Evening Auction” гэсэн хоёр дуудлага худалдааг зохион байгуулжээ.


🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Роберт Мнучины орчин үеийн урлагийн үнэт цуглуулга нийт 166.3 сая ам.долларын үнэ хүрч, бүх бүтээл 100 хувь зарагдсан байна. Maрк Роткогийн 1957 онд зурсан нэн ховор бүтээл "Бор болон Харууд Улаанууд” бүтээл тухайн үдшийн хамгийн өндөр үнэ хүрсэн бүтээл болж, 85.8 сая ам.доллараар зарагджээ. Мөн цуглуулгад Вилиам Дэ Коонингийн арван жилийн зайтай бүтээсэн гурван зураг багтсан бөгөөд тэд нийлээд 27.2 сая ам.доллараар худалдагдсан байна.

Үүний дараа “The Now & Contemporary Evening Auction” дуудлага худалдаа үргэлжлүүлэн болж, нийт 266.8 сая ам.долларын борлуулалт хийжээ. Жан Мишел Баскүэт болон Вилиам Дэ Коонингийн аварга хэмжээтэй бүтээлүүд дуудлага худалдааг тэргүүлсэн бол Энди Вархолын болон Эд Рушагын бүтээлүүдийн цуврал шинэ дээд амжилт тогтоосон байна. Мөн Кеннет Ноланд, Дин Шилун, Жозеп Яагер нарын бүтээлүүд ч дуудлага худалдааны шинэ дээд амжилтуудыг тогтоожээ.












