
Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй SJJIF World Jiu-Jitsu Championship 2026 буюу Спорт жиү-жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, Монгол Улсын начин Шоовдорын Дарханбат амжилттай оролцлоо.
Тэрбээр цэнхэр бүсний +100 кг-ын No-Gi ангилалд алтан медаль, мөн жингийн ангилалгүй Open Weight төрөлд мөнгөн медаль хүртэж, дэлхийн аваргын алтан медалийн эзэн боллоо.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Тус тэмцээн нь Sport Jiu-Jitsu International Federation (SJJIF)-ийн зохион байгуулдаг дэлхийн хэмжээний тэмцээн бөгөөд Asian Sport Jiu-Jitsu Federation (ASJJF) болон Sport Jiu-Jitsu Japan Federation (SJJJF)-тэй хамтран зохион байгуулагдаж байна. Тэмцээн нь SJJIF-ийн 15 одтой сертификаттай, дэлхийн чансааны оноо олгодог албан ёсны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм.
Монгол бөхийн дэвжээнээс дэлхийн жиү-жицүгийн дэвжээнд хүч сорин, алтан медаль хүртсэн Монгол Улсын начин Ш.Дарханбат таньд халуун баяр хүргэе!









