
Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Амгалан авто плазагийн хойд талд иргэн Ж.Гантулгын захиалгатай баригдаж буй орон сууцны барилга нь тухайн орчмын автомашин, явган хүний зорчих орц, гарцыг хаасан байна. Уг зөрчилд иргэд гомдол гаргасны дагуу НХШГ-аас хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгах хугацаатай албан мэдэгдэл хүргүүллээ.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн Хяналт, шалгалтын газраас дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Иргэдээс барилгын норм стандарт, хоорондын зай, ногоон байгууламж, тоглоомын талбай, барилгын ажил хийхдээ явган зорчигчдын орц, гарцыг хааж байгаа асуудлаар гомдол их ирж байна. Энэ хүрээнд шалгалт явуулж, өнөөдөр бид Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Амгалан авто плазагийн хойд талд иргэн Ж.Гантулгын захиалгатай барилга дээр ирлээ. Тус барилга нь 2024

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Барилгын менежер М.Серкежан “Бид барилгын ажлаа үргэлжлүүлж байтал эрэгт нуранги үүсэх эрсдэлтэй байсан тул хороонд нь мэдэгдээд зорчих хэсгийг түр хаасан. Долоо хоногийн дотор орц, гарцаа нээж иргэдийн зорчих хөдөлгөөнийг чөлөөлнө” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС











