
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид Нидерландын Хаант Улсын Гааг хотноо төвтэй Арбитрын байнгын шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зочилж, тус шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марчин Сзебелактай уулзлаа.
Арбитрын байнгын шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марчин Сзебелак монголын хуульчдын хэрэгцээ шаардлагад нь нийцсэн богино, дунд хугацааны сургалт, семинарыг Улаанбаатар хотноо, эсхүл Гааг хотноо зохион байгуулах, түүнчлэн тодорхой тооны хуульчдыг ахисан түвшний сургалтад хамруулахыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Арбитрын байнгын шүүхийг 1899 онд Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай Гаагийн конвенцын дагуу Гаагийн энх тайвны анхдугаар бага хурлаар байгуулсан. Одоогоор дэлхийн 126 улс орон уг байгууллагад гишүүнээр элссэн бөгөөд Монгол Улс 2019 онд гишүүн улс болсон билээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://mojha.gov.mn/content/69350b32a34d36733aa6c7c5











