Өвлийн олимпын наадмын тэшүүрийн эрэгтэйчүүдийн 5000м зайд өнгөрөгч оны дэлхийн аварга Норвегийн тамирчин Сандер Эйтрем итгэл төгс түрүүлэн алтан медаль хүртлээ. Эйтрем барианд ороходоо 6 минут 3.95 секундын амжилт үзүүлэн олимпын дээд амжилт тогтоож Норвегийн тэшүүрийн спортын түүхэнд олимпоос авсан 29 дэх, энэ удаагийн олимпоос Норвегийн шигшээ багийн 3 дахь алтан медалийн эзэн болж байна.
Тэрээр 1 сард Германы Инцелл хотод зохиогдсон тэшүүрийн дэлхийн цомын тэмцээнд энэ зайд 6 минутаас бага хугацаа туулсан дэлхийн рекордоо шинэчлэж чадсангүй.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Харин түүнээс 2.53 секунд хоцорсон Чехийн 19 настай залуу тамирчин Методей Жилек мөнгөн медалийн эзэн болсон бөгөөд түүний энэ медаль нь Чехийн эрэгтэй тэшүүрчдээс олимпын наадмаас хүртсэн анхны медаль болж түүхэнд бичигдлээ. Тэмцээнийг зохион байгуулагч орны Риккардо Лорелло хүрэл медаль хүртснээр ордонд цугларсан хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Энэ зайд дэлхийд ноёлодог Нидерландын багийн хувьд 2 олимп дараалан медалийн тавцан ийнхүү гарч чадсангүй.
.webp)











