Даваа гарагийн орой АНУ-ын Powerball сугалааны тохирлын хонжвор ойролцоогоор 1.6 тэрбум ам.долларт хүрч өссөн нь Америкийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хонжворуудын нэг болсон байна.
Бямба гарагийн тохирлоор хэнд ч уг хонжвор таараагүй тул шагналын хэмжээ ийнхүү дахин өсжээ.

Дараагийн тохирол Даваа гарагийн орой зүүн эргийн цагаар 22:59 цагт (Улаанбаатарын цагаар дөнгөж сая эхэллээ) явагдахаар товлогдсон бөгөөд энэ өндөр хонжворыг сугалах магадлал 292.2 саяд 1 байна.
Сугалаанд оролцогчид шагналаа:
29 жилийн хугацаанд хэсэгчлэн нийт 1.6 тэрбум ам.доллар хэлбэрээр авах, эсвэл нэг удаагийн бэлэн мөнгөний хувилбараар татвар суутгалаа хасуулаад ойролцоогоор 735.3 сая ам.доллар авах сонголттой гэж сугалааны албан ёсны вэбсайтад дурджээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Энэхүү шагнал нь:
Powerball сугалааны түүхэнд дөрөв дэх хамгийн өндөр сугалаа бол, АНУ-ын сугалааны түүхэнд тав дахь өндөр дүнтэй хонжвор болж байна.
Сүүлийн тохирлоор 1 сая ам.долларын хэмжээтэй хэд хэдэн хонжвор эзнээ олжээ.
Powerball сугалааны түүхэн дэх хамгийн том шагнал нь 2022 онд Калифорни мужид зарлагдсан хонжвор байсан бөгөөд, 2.04 тэрбум ам.доллар нь АНУ-ын сугалааны түүхэн дэх хамгийн өндөр хонжворт тооцогддог.
Их хэмжээний хонжвор нь ихэвчлэн сугалааны борлуулалтыг нэмэгдүүлж, улмаар боловсрол болон бусад олон нийтийн зардлыг санхүүжүүлдэг мужийн сангийн орлогыг өсгөдөг байна.








