Технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт болон бодлогын асуудлыг хэлэлцэн, туршлага солилцох үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болох “Tech Week-2025” улс даяар өрнөж байна. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Н. Энхбат, Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч Ц. Дэнээдорж нар “Өсөлттэй Өмнөговь”хөтөлбөрийн хүрээнд бодлогын түвшинд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Тус арга хэмжээ нь төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах, нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Хэлэлцүүлэгт харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын удирдлагууд, инженер техникийн ажилтнууд, төрийн албан хаагчид, ЕБС-ийн мэдээлэл зүйн багш нар оролцлоо.











