Олон улсын Физикийн 56 дугаар олимпиад /#IPhO_2026/ Колумб улсын Букарангма хотноо 2026 оны 7 дугаар сарын 04-нээс 12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Дэлхийн 90 гаруй улсын 400 гаруй шилдэг физикч сурагчид онолын болон сорил туршилтын даалгавруудыг гүйцэтгэж оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн оролцсон 5 сурагчид бүгд медаль хүртэж, өмнөх жилийн амжилтаа ахиуллаа.

Сүүлийн 3 жилийн амжилтыг дүгнэж үзвэл:
• 2024 оны ОУФО-оос 1 мөнгө, 2 хүрэл медаль, 1 шагналт байр
• 2025 оны ОУФО-оос 2 мөнгө, 3 хүрэл медаль, багийн дүнгээр 22-р байр
• 2026 он буюу энэ жил 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 13-р байрт эрэмбэлэгдэж байна. Ирэх жилийн ОУФО-оос алтан медаль авахын ерөөл өргөе!



🇲🇳МОНГОЛ УЛСЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
#Багийн_ахлагч_ажиглагч_дасгалжуулагчид:
• Г.Мөнхбаяр — Багийн ахлагч /МУИС-ШУС-ийн Байгалийн ухааны салбар сургуулийн захирал, доктор, дэд профессор/
• М.Отгонбаатар — Багийн ахлагч /МУИС-ийн багш/

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
• М.Ганбат — Монгол Улсын гавьяат багш, Улсын физикийн олимпиадын хорооны дарга
• Р.Энхбат — Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал, Улсын физикийн олимпиадын хорооны нарийн бичгийн дарга
• Н.Оюунчимэг — Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн физикийн багш
• Э.Гүндалай — Дасгалжуулагч / Олонлог Эгзэ сургуулийн багш/
МЕДАЛЬ ХҮРТСЭН СУРАГЧИД:
#Мөнгөн_медаль 🥈🥈🥈🥈
🥈 Э.Ичинбат – Орхон аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
🥈 А.Орхонтуул – МУИС-ийн харьяа ахлах сургууль
🥈 М.Мөнх-Оргил – Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
🥈 Б.Эрмүүн – Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль
#Хүрэл_медаль 🥉
🥉 Г.Амармэнд – Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын Од сургууль
Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөн, амжилттай оролцсон сурагчдадаа болон Монголын физикийн олимпиадын хороо, бэлтгэсэн багш нар, амжилттай оролцсон сургуулиуд, дэмжиж тусалсан бүх хүмүүс, эцэг эхчүүдэд талархлаа илэрхийлье.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд
Лувсанцэрэнгийн Энх-Амгалан











