Америкийн эмэгтэй чаргын Luge төрөлд өрсөлдөх тамирчин, дэлхийн аваргын гурван медальтай София Киркби тэмцээнд орохоосоо өмнө алдаршаад байна. Тэрээр медаль авахаас гадна олимпын тосгоноос найз залуу олох төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ тэмцээн нь дууссан ч шинэ найз залуутайгаа Гэгээн Валентины өдрийг Италид тэмдэглэхээр төлөвлөж байгаа юм.
София Киркби олимпод ирснээсээ хойш тамирчдын тосгонд найз залуу хайх реалити-шоу хийж байгаа. Олон нийтийн сүлжээнд “Олимпын тосгоны хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүй бол би. Олимпоос хосоо хайж байгаа бүсгүйн амьдралыг ил, далд бүх талаас нь харуулна” гэж бичсэн байлаа.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Мөн “Тэмцээн уралдааны шахуу хуваарь, байнгын бэлтгэл, эрт унтах дэглэм, байнгын явдал дунд байдаг тамирчны амьдралд романтик зүйл байх ёстойг үзүүлэх юм. Би зөвхөн тамирчид дундаас хайхгүй, дасгалжуулагч, эмч, шүүгч хэн ч байж болно. Гол нь тэр өндөр, эелдэг зөөлөн, хөөрхөн байх ёстой” гэж онцолсон байна.
Өөрийн гар хийцийн хоёр аяга авчирсан бөгөөд түүндээ болзооныхоо үеэр кофе уух гэнэ.











