
Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан Монголбанкны Санхүү, удирдлагын газрын Үйлчилгээ, аюулгүй байдлын хэлтсийн Аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн Г.Цацрал, Санхүүгийн боловсрол, харилцааны газрын Санхүүгийн боловсролын хэлтсийн захирал Б.Одонтунгалаг нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Г.Цацрал нь 2017 оноос Монголбанкинд ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд байгууллагын аюулгүй байдлын журам, хамгаалалтын тогтолцоог боловсронгуй болгох, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг олон улсын төв банкнуудын жишигт нийцүүлэн үе шаттай хэрэгжүүлэх, ажлын байрны аюулгүй байдал, эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж ирсэн.


🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Санхүүгийн боловсрол, харилцааны газрын Санхүүгийн боловсролын хэлтсийн захирал Б. Одонтунгалаг нь Төв банканд 10 дах жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос одоог хүртэл Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУЯ-аас хамтран хэрэгжүүлж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, үр дүнд нь их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Хувь хүний санхүү” хичээлийг сонгон судлуулдаг болоод байна. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг Олон улсын хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролын байгууллага /Child & Youth finance international/-аас сайшаан үнэлж, Монгол улсын санхүүгийн боловсролын стратегийг 2016 оны Ази, Номхон далайн улсуудын “Бүсийн аварга”-аар, 2019 онд дэлхийн хэмжээнд “Шилдэг түншлэл-2019” номинацийн тэргүүлэгч улсаар шалгаруулж байв.
#Монголбанк | #BankofMongolia | #BoM











