🇲🇳Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлд 2018 оноос хойш анх удаа нээлттэй хэлбэрээр 500 сая ам.долларын бондыг Засгийн газрын баталгаагүйгээр, бие дааж амжилттай арилжааллаа.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг олон талын эерэг нөлөөтэй санхүүжилтийг татан төвлөрүүллээ.

📌 БОНДЫН НӨХЦӨЛ

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Үнэт цаас гаргагч: Монгол Улсын Хөгжлийн банк (DBMMN)
Хэмжээ: 500 сая ам.доллар
Хугацаа: 5 жил (2031 он хүртэл)
Купон: Жилийн 6.9%
Хэлбэр: 144A / Reg S, Senior unsecured
Зэрэглэл: B1 (Moody’s) / BB- (S&P) / B+ (Fitch)
📈 БОНДЫН ЭРЭЛТ
Энэхүү бондын эрэлт маш өндөр байсан нь Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг харуулсан үйл явдал боллоо.
Анхдагч зах зээлийн захиалга 2.63 тэрбум ам.доллар хүрч, санал болгосон хэмжээнээс 5.3 дахин давсан захиалга
#ХӨГЖЛИЙГ_САНХҮҮЖҮҮЛЬЕ











