Итали Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУАЖ Э.Амартүвшинд олгох “Ordine della stella d'Italia” төрийн шагнал Оддын одон, офицер цол нь Итали Улсын нэр хүндтэй шагнал бөгөөд Итали болон бусад орны хоорондын найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гавьяа байгуулсан иргэдийг шагнах зорилгоор 2011 онд олгогдож эхэлсэн байна.


🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Э.Амартүвшин нь Италид ажиллаж, уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд дэлхийн сонгодог урлагийн дээжис “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож буй дэлхийн шилдэг баритон юм.
Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртснээс гадна УДБЭТ-ын тайзнаа тоглосон “Травиата” дуурийн гол дүрийг амилуулж, тоглолтоо хийжээ.










