Казахстан улсын түүхэнд Өвлийн олимпын хоёр дахь алтан медалийг хүртсэн Михаил Шайдоров бэлэг сэлтэд “дарагдаж” байгаа сурагтай.
Бэлэг, шагнал дороосоо цухуйж ядаж буй Шайдоровын талаар өгүүлэхэд Казахстаны хуулийн дагуу Өвлийн олимпын аварга болсон тамирчин 123.7 сая тенге буюу 250 000 ам.долларын шагнал хүртдэг байна. Мөн хуулийн дагуу түүний хувийн дасгалжуулагчид тамирчинд олгосон мөнгөн дүнгийн 80 хувьтай тэнцэх хэмжээний буюу 200 000 ам.доллар олгох ёстой ажээ. Харин шигшээ багийн дасгалжуулагчид 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг олгодог байна.

Хүүгээ спортоор хичээллэхэд нь зориулж аав нь автомашинаа зарсан түүх Казахстаны ард иргэдийн сэтгэлийг их хөдөлгөжээ. Тиймээс хөрөнгө оруулагч Арсен Томский аавд нь Audi Q8 автомашин бэлэглэхээр болсон аж.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Шайдоров үзүүлбэрээ дуучин Димаш Кудайбергений дуун дээр хийсэн. Тэгвэл дуучин Кудайберген хувийн зүгээс талархлаа илэрхийлээд автомашин бэлэглэнэ гэдгээ зарласан байна.
Казахстаны Ulytau Group-ээс Астана хотын New City Life хотхонд гурван өрөө байр бэлэглэхээр болжээ. Мөн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев төрийн дээд хоёрдугаар зэргийн “Барыс” одон гардуулсан байна.
Казахстаны улсын тамирчдаас өмнө нь Өвлийн олимпоос Денис Тен уран гулгалтаар хүрэл медаль 2014 онд хүртсэн бол 1994 оны олимпоос цаначин Владимир Смирнов улсынхаа түүхэнд Өвлийн олимпын анхны аварга болж байсан түүхтэй.












