Өнөөдөр UFC 329-ийн гол тулаанд Конор Макгрегор таван жилийн дараа октагонд эргэн ирж, Макс Холлоуэйтай дахин тулалдсан ч тулаан ердөө нэг минут гаруйн дараа өндөрлөсөн.

Тулааны эхэнд Макгрегор нисдэг өшиглөлт хийхээр оролдсон. Газардсаны дараа баруун өвдөг нь гэнэт мултарч, хүнд гэмтэл авсан бололтой.





Тэр үргэлжлүүлэн тулалдаж чадаагүй тул шүүгч тулааныг зогсоож, Макс Холлоуэй техникийн нокаутаар (TKO) ялалт байгуулсан.
Тулааны дараа Макгрегор:
"Тулааны өмнө ямар ч бэртэлгүй байсан. Энэ бүх зүйл гэнэт тохиолдсон" хэмээн мэдэгдсэн бөгөөд өөрийгөө сэтгэлзүйн хувьд маш хүнд байдалд орсон гэж хэлжээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
UFC-ийн Ерөнхийлөгч Дана Уайт Макгрегорын өвдөгний урд загалмайн холбоос (ACL) урагдсан байж болзошгүй гэж хэлсэн бөгөөд MRI шинжилгээний хариуг хүлээж байгаа аж. Хэрэв ACL бүрэн урагдсан нь батлагдвал эдгэрэлт нь ойролцоогоор нэг жил үргэлжилж, Макгрегорын ирээдүйн тулаанууд дахин хойшлох эрсдэлтэй байна.


Миний өвдөгний үе бүрэн сүйрчихсэн. Тулааны өмнө надад ямар ч бэртэл гэмтэл байгаагүй. Бэлтгэлийн турш би өшиглөж, хүчтэй тулж, үсэрч байсан. Тулааны өмнөх тайзны ард ч мөн адил ямар ч асуудалгүй байсан. Гэтэл энэ бүх зүйл гэнэт, огт санаандгүй тохиолдсон. Одоо би үнэхээр маш хүнд байдалд байна. Үүнийг зөвхөн там мэт мэдрэмж гэж л хэлж чадна.
— Конор Макгрегор










