
АНУ-ын Филадельфи хотод болсон шөвгийн наймд орох эрхийн төлөө Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе торгуулийн цохилтоос гоол оруулснаар Францын баг Парагвайг 1:0-ээр хожиж, Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын эрхээ авлаа.
Гоолын аюултай боломж цөөн гарсан энэ тоглолтод Парагвайн шигшээ 70 минутын турш хамгаалалтаа маш сайн барьж чадсан ч эцэст нь Килиан Мбаппе торгуулийн цохилтоо амжилттай гүйцэтгэн тоглолтын цорын ганц гоолыг оруулж, Францын багт ялалт авчирлаа.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Францын шигшээ хэсгийн шатанд I хэсгийг бүх тоглолтдоо ялалт байгуулан тэргүүлж, Сенегал, Ирак, Норвегийг дараалан хожсон юм. Дараа нь 32 багийн шатанд Шведийг 3:0-ээр буулган авсан бол Парагвайг 1:0-ээр ялснаар ийнхүү Дэлхийн аваргын шөвгийн найман багийн нэг болж байна.











