Канадын засгийн газар "Цөмийн Эрчим Хүчний Хөгжил"-өө хурдасгах шинэ стратегиа өнгөрсөн даваа гарагт танилцууллаа. Уг танилцуулгад 10 хүртэлх том оврын шинэ цөмийн реактор барих зорилт дэвшүүлэн, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбарчлах зорилт багтсан байна.
Энэхүү стратегийг Канадын Байгалийн нөөцийн сайд Тим Ходсон танилцуулсан юм.
Уг стратегид
-2035 он гэхэд хоёр шинэ цөмийн реакторын барилгын ажлыг эхлүүлэх
-2040 он гэхэд таван нэмэлт реакторыг төлөвлөлтийн шатанд оруулах эсвэл хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлэх
зэрэг багтсан аж.

Канадын Засгийн Газар энэхүү стратегийн хүрээнд шинэ санхүүжилт шууд олгохгүй юм. Гэсэн хэдий ч 2027 оны дөрөвдүгээр сар гэхэд холбооны засгийн газрын дэмжлэг ямар нөхцөлтэй байх, мөн шинэ цөмийн төслүүдэд ашиглаж болох санхүүжилтийн хэрэгслүүдийн талаар тусгай бодлогын баримт бичиг гаргахаа мэдэгдэв.
Одоогийн байдлаар Канадын нийт цахилгаан эрчим хүчний 13 хувь орчим нь цөмийн эрчим хүчээр үүсгэгддэг байна.
Канад улс:
-Дэлхийн ураны хоёр дахь том үйлдвэрлэгч
-Дэлхийн хамгийн өндөр агууламжтай ураны ордуудын хамгийн том нөөцийг эзэмшдэг улс юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Канад улс сүүлийн жилүүдэд дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр эрчим хүчний бодлогоо өөрчилж байна.
-Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах
– Цөмийн эрчим хүч нь нүүрс, байгалийн хийн цахилгаан станцуудтай харьцуулахад маш бага хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг юм.
-Цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах
– Хиймэл оюун ухааны дата төвүүд, цахилгаан автомашин болон аж үйлдвэрийн цахилгаанжуулалт нэмэгдэхийн хэрээр цахилгааны хэрэгцээ эрчимтэй өсөж байна.
-Эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэх
–Дотоодын ураны асар их нөөцдөө тулгуурлан урт хугацаанд тогтвортой эрчим хүчний эх үүсвэр бий болгохыг зорьж байна.
-Зөвшөөрөл олгох үйл явцыг хурдасгах
–Өмнө нь цөмийн төслүүд олон жил үргэлжилдэг байсан бол одоо захиргааны саадыг багасгахыг зорьж байна.
Канад улс цөмийн эрчим хүчин чадлаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд ялангуяа Онтарио мужид ихэнх реактор ажилладаг. Тус улс мөн өөрийн боловсруулсан CANDU reactor технологиор олон улсад танигдсан билээ.











