Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 1500 цэргээ ОХУ-д илгээж тусгай сургалтад хамруулахаар илгээснээ мэдэгдлээ. Харин Өмнөд Солонгосын тагнуулын агентлагийн мэдээлснээр Ким Жон Ун эдгээр цэргүүдийг Орос-Украины дайнд явуулах зорилготой илгээсэн гэв.
Аравдугаар сарын эхээр ОХУ-ын долоон хөлөг онгоц уг цэргүүдийн авч явч явсан байна. Цэргүүдийг илгээхдээ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн биеэр тусгайлан шалгажээ. Владивосток, Пхеньяны хооронд ОХУ-ын тээврийн хөлөг онгоцууд байнга явж цэргүүдийг зөөж байгаа гэж Өмнөдийн талаас мэдээлж байгаа юм. Украины ерөнхийлөгч В.Зеленский пүрэв гарагт Брюссельд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр, ОХУ нь Хойд Солонгосын 10,000 цэргийг дайнд бэлтгэж байгаа тагнуулын мэдээ авсан гэжээ. Тэгвэл Украины Гадаад хэ

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.











