БНХАУ-ын Харбин Азийн өвлийн спортын IX наадам зургаа дахь өдрөө болж буй бөгөөд өнөөдөр гүйлтийн цанын буухиа төрөлд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг уралдаж байна. Эмэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын баг алтан медаль хүртсэн бол Казахстан, Японы цаначид удаалсан юм.
Энэ төрөлд зургаан орны баг уралдсан бөгөөд манай улсын цаначид тавдугаар байр буюу Ираны багийн өмнө оржээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор Монголын гүйлтийн цанын буухиа төрөлд М.Должинсүрэн, Х.Эрдэнэтунгалаг, Х.Сумъяа, Д.Энхчимэг нар уралдлаа. Монгол Улсын эмэгтэй гүйлтийн цаначдын “Харбин-2025” Азийн өрсөлдөөн үүгээр өндөрлөж байгаа бол удахгүй эрэгтэй баг буухиа төрөлдөө өрсөлдөх юм.











