Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнөөдөр өглөө 09:00 цагт хуралдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, "Ачит ихт" компанийн хувьцаа эзэмшигч П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын өмгөөлөгчид тэднийг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтийг прокурорт гаргажээ. Ингээд прокуророос ийнхүү шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах саналыг хүргүүлсэн байна.
Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг Эрүүгийн хуулийн тусгай 18.3.1, 18.6.2.2.2-т заасан буюу татвараас зайлсхийж, мөнгө угаасан гэмт хэрэгт буруутгаж шалгаж буй гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдээд буй.











