Өнгөрөгч долоо хоногийн Бямба гаригт 35-н насны төрсөн өдрөөрөө эмэгтэйчүүдийн 3000 метрийн зайд түрүүлэхэдээ олимпын дээд амжилтыг шинэчлэн алтан медаль хүртсэн Италийн тэшүүрчин Франческа Лоллобрижда дахин гайхалтай байж 5000 метрийн зайд 6 минут 46.17 секунд туулсан амжилтаар олимпын хошой алтан медальтай боллоо. Мөнгөн медалийг Нидерландын Мейрел Конейн ялагчаас 0.10 секуннд хоцорч барианд орсон бол Норвегийн Рагне Виклунд 0.17 секунд хоцрон гуравдугаар байрт орлоо.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

Ийнхүү Франческа Лоллобриджа нутагтаа зохион байгуулагдаж буй олимпод тэшүүрийн хоёр зайд түрүүллээ. 2022 оны Бээжингийн өвлийн олимпод тэрээр 3000 метрийн зайд мөнгө медаль, бөөн гараанд хүрэл хүртсэн амжилттай.
Франческа Лоллобриджа нь дэлхийд цагаан дарсаар алдартай Ром хотын захад орших Фраскатиагаас гаралтай бөгөөд 2022 оны олимпын дараа 2023 онд хүү Томассогоо төрүүлэн хэсэг хугацаанд их спортоос хөндөрсөн билээ.
.webp)











