Финляндын трамплинаас харайлтын ахлах дасгалжуулагч Игорь Медвед согтууруулах ундаа хэрэглэсний улмаас олимпын багаасаа хөөгдөж, нутаг буцжээ.

44 настай Словен дасгалжуулагчийн талаар Финляндын элит спортын төрлүүдийн захирал Яне Ханинен “Игорь Медвед өнөөдөр буцсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн тул бид буцаасан. Бид багийн дотоод журмыг зөрчсөн тохиолдол маш түргэн шийдвэр гаргаж байх болно” хэмээн мэдэгджээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Харин тамирчдаа дасгалжуулагчгүй орхиод одож буй Медвед “Би гаргасан алдаандаа маш их харамсаж байна. Финляндын олимпын баг тамирчдын өмнө болон хөгжөөн дэмжигчдээсээ уучлалт гуйж байна. Харин багийнхандаа тайван байж, олимпдоо бүх анхаарлаа хандуулахыг хүсье” гэсэн байна.
Игорь Медвед нь өмнө нь Словенийн шигшээ багийн дасгалжуулагч байсан бөгөөд 2024 оны зунаас Финляндын шигшээд ажиллах болжээ.











